Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын хилийг нэвтрэхээр гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн 35-69 ӨМА улсын дугаартай фургон маркын авто машинд хяналт шалгалт хийсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ
Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын хилийг нэвтрэхээр гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн 35-69 ӨМА улсын дугаартай фургон маркын авто машинд хяналт шалгалт хийсэн байна.

Монгол Улсын иргэн Б уг фургон маркын авто машины эд ангид 800 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий нийт 6.890 кг алтан гулдмайг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Уг гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэн өгөөд байна.

Түлхүүр үг:Алтан гулдмайг хилээр нэвтрүүлэхийг завджээ
Хуваалцах