“Алтан хайч-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн болно
”Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор
Мэдээллийн алба

”Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хонь ноослох Улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээнийг энэ сарын 20, 21-нд Төв аймгийн Зуунмод сумын “Өв соёлын өргөө”-нд зохион байгуулна.
Хонь ноослох тэмцээн нь цахилгаан хайчаар болон уламжлалт аргаар явагдана.
Мөн хонины ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль, шагайн харваа, үндэсний хувцас-хос морьтны тэмцээн, ноос савж эсгий хийх зэрэг тэмцээн уралдаан болно гэж Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















