Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан” Москвагийн олимпод оролцсоны 40 жилийн түүхт өдөр өчигдөр тохиов

Чөлөөт бөхийн 74 кг-ын жинд гавьяат тамирчин Жамцын Даваажав агсан мөнгө, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсан хүрэл медаль эх орондоо авчирч байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан” Москвагийн олимпод оролцсоны 40 жилийн түүхт өдөр өчигдөр тохиов
“Алтан” Москвагийн олимпод оролцсоны 40 жилийн түүхт өдөр өчигдөр тохиов. Зураг: МҮОНРТ

Одоогоос 40 жилийн өмнө буюу өчигдөр хуучнаар ЗХУ-ын нийслэл Москвад зуны XXII олимпын наадам хөшгөө нээж байв.

Москвагийн дэвжээнд чөлөөт бөхийн төрөлд Г.Хишигбаатар (48 кг), Н.Бүргэдаа (52 кг), Д.Оюунболд (57 кг), Ө.Насанжаргал (62 кг), З.Ойдов (68 кг), Ж.Даваажав (74), З.Дүвчин (82 кг), Д.Цэрэнтогтох (90 кг), Х.Баянмөнх (100 кг), О.Бахыт (130 кг), сонгомол бөхийн төрөлд Б.Болд, А.Баатархүү, Ж.Бор гэсэн бүрэлдэхүүнтэй баг оролцсон түүхтэй.

Чөлөөт бөхийн 74 кг-ын жинд гавьяат тамирчин Жамцын Даваажав агсан мөнгө, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсан хүрэл медаль эх орондоо авчирч байв.

Түүнээс хойш Монголын эрэгтэй бөхчүүд медаль хүртээгүй дөрвөн арван болж байгаа ч цаашид залуучууд маань медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

“Алтан” Москвад оролцож явсан бөхчүүд, дасгалжуулагч, шүүгч, эмч, зүтгэлтнүүд, тэдний гэр бүлд 40 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хуваалцах