“Алтан намар” гар зургийн уралдааны бүтээлийг онлайнаар авна
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдэд зориулсан “Алтан намар” гар зургийн уралдааны материал авах хугацаа нөгөөдөр дуусна
Мэдээллийн алба

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдэд зориулсан “Алтан намар” гар зургийн уралдааны материал авах хугацаа нөгөөдөр дуусна. “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Энх тайван, найрамдлын байгууллага, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй дээрх гар уран зургийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид /1-5-р анги/ “Алтан намар” сэдвээр A3 хэмжээтэй ватум цаасан дээр зурсан бүтээлээрээ оролцох юм.
Мөн цаасны баруун доод буланд овог, нэр, нас, сургууль, анги, харилцах утсаа тодорхой бичиж, энэ сарын 15-ны дотор ОШУСТ-ийн Номын сангийн biblioteka@rcnkmn.ru хаягаар илгээнэ.


















