Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан намар" наадмын хоёр дахь шалгаруулалт өнөөдөр эхэлнэ

Үүнээс шалгарсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг Улсын сан хөмрөгт худалдан авах бөгөөд нэгдсэн гала концерт нь энэ сарын 14-нд Монгол туургатан театрт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан намар" наадмын хоёр дахь шалгаруулалт өнөөдөр эхэлнэ
"Алтан намар" наадмын хоёр дахь шалгаруулалт өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Алтан намар" 38 дахь удаагийн хөгжмийн наадмын гоцлол хөгжмийн зохиол өнөөдөр эхэлж, маргааш цөөхүүл төрлийн шалгаруулалтаар өндөрлөнө.

2008 оноос эхлэн зохион байгуулагдсан тус наадам энэ жил Монгол Улсын филармонийн танхимд болно.

Үүнээс шалгарсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг Улсын сан хөмрөгт худалдан авах бөгөөд нэгдсэн гала концерт нь энэ сарын 14-нд Монгол туургатан театрт болно.

Мөн тэр үеэр "Цахим орчинд хөг нэмье" онлайн фестиваль, "Миний дуртай хөгжмийн хичээл" онлайн уралдааны шилдгүүдийг тодруулах аж.

Хуваалцах