Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан судал” кино энэ сарын 29-нөөс Германы кино театруудаар гарна

Тус бүтээл энэ сарын 29-нөөс Герман улс даяар кино театруудаар гарахаар болсон байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан судал” кино энэ сарын 29-нөөс Германы кино театруудаар гарна
“Алтан судал” кино энэ сарын 29-нөөс Германы кино театруудаар гарна. Зураг: МҮОНРТ

Монголын “Алтан судал” кино Францын кино театруудаар гарч эхэлсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлж байсан. Тус бүтээл 2020 онд Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Тэр цагаас олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Мөн “Алтан судал” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглал шагнал хүртсэн. Түүнчлэн гуравдугаар сард Швейцарын Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг хүртэж байсан юм.

Тус бүтээл энэ сарын 29-нөөс Герман улс даяар кино театруудаар гарахаар болсон байна.

Хуваалцах