Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом ”-ын барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компанийн баг өрсөлдсөн. Өчигдөр гуравдугаар байрын төлөөх барилдаанд Алсын жим ХХК-ийн “Хамаг монгол” баг, Апу ХК, Скайтел ХХК-ийн “Апу-Скайтел” багтай учраа тааран хүч үзсэнээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом ”-ын барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компанийн баг өрсөлдсөн. Өчигдөр гуравдугаар байрын төлөөх барилдаанд Алсын жим ХХК-ийн “Хамаг монгол” баг, Апу ХК, Скайтел ХХК-ийн “Апу-Скайтел” багтай учраа тааран хүч үзсэнээс “Хамаг Монгол” баг 14 даваагаар ялж, гуравдугаар байрт шалгарсан.

Харин өнөөдөр "Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө.

"MCS" группийн "МСS -Энержи" баг

  1. Улсын арслан Э.Батмагнай

  2. Улсын харцага Н.Золбоо

  3. Улсын харцага Ц.Мөнхбаяр

  4. Улсын начин Х.Цогтгэрэл

  5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож

  6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож

  7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл

  8. Аймгийн арслан Д.Аззаяа

"Хатант Интернэшнл" ХХК-ийн "Хатант Интернэшнл" баг

  1. Улсын арслан Р.Пүрэвдагва

  2. Улсын заан С.Сүхбат

  3. Улсын харцага Б.Зоригтбаатар

  4. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ

  5. Улсын начин Т.Дүгэрдорж

  6. Улсын начин Э.Мөнхжаргал

  7. Аймгийн арслан Б.Шаравдорж

  8. Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл

Хуваалцах