“Алтан төл”-ийн эзэд тодорлоо
ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,
Мэдээллийн алба

ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгийн 34 малчныг “Алтан төл”-ийн эзнээр тодруулсан юм. Засгийн газрын гишүүд, салбарын яамны төлөөлөл энэ сарын 13-нд “Алтан төл”-ийн эздэд хүндтэй шагналыг нь гардуулна.
ХYII ЖАРНЫ ЯЛГУУСАН ХЭМЭЭХ ХОНИН ЖИЛИЙН “АЛТАН ТӨЛ”-ИЙН ЭЗЭД
Нэг. “Алтан ботгоны эзэн” –ээр:
Ваанчигнамгилын Пансан - Өвөрхангай аймаг, Гучин ус сум, 4-р баг.
Банзарын Дашмягмар - Говь-Алтай аймаг, Шарга сум.
Дашцэрэнгийн Баярбилэг - Дорноговь аймаг, Хөвсгөл сум.
Хоёр. “Алтан унаганы эзэн”-ээр:
Дайрийн Буджав - Сүхбаатар аймаг, Асгат сум, 3-р баг
Болдын Баясгалан - Төв аймаг, Баянцогт сум, 3-р баг
Мөнхөөгийн Батбаатар - Хэнтий аймаг, Баян-Овоо сум, Сүмбэр баг
Догсомын Жамъяандорж - Төв аймаг, Баянцагаан сум, Зогсоол баг
Рэнцэндоржийн Баяндүүрэн - Төв аймаг, Баянжаргалан сум, 3- баг
Сайрийсүрэнгийн Төмөр-Очир - Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, Лхүмбэ баг
Цэрэндоржийн Хэнчбиш - Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, 5-р баг
Лувсандашийн Баасандорж - Хэнтий аймаг, Норовлин сум,
Дамдинсүрэнгийн Шаравсүрэн - Архангай аймаг, Батцэнгэл сум,
Даваасүрэнгийн Цэнгэл - Булган аймаг, Сайхан сум,
Шарын Ганхуяг - Дундговь аймаг, Сайнцагаан сум,
Гурав. “Алтан тугалын эзэн”-ээр:
Тэгшсамбуугийн Эрдэнэсүрэн - Дархан-Уул аймаг, Хонгор сум, Дэл баг, Зулзага баг
Лхаасүрэнгийн Баяраа - Архангай аймаг, Чулуут сум, Хайрхан баг
Буянмөнхийн Мөнхжаргал - Дорнод аймаг, Баян-Уул сум,
Гомбын Бундага - Төв аймаг, Сэргэлэн сум,
Лувсанцэрэнгийн Хишигжаргал - Баянхонгор аймаг, Өлзийт сум,
Дөрөв. “Алтан хурганы эзэн”-ээр:
Ойдовцогзолын Янжинлхам - Завхан аймаг, Идэр сум, Мануустай баг.
Доржсүрэнгийн Будсүрэн - Завхан аймаг, Завханмандал сум, Мандал баг.
Нямсүрэнгийн Намсрай - Булган аймаг, Бугат сум, 2-р баг
Хорлоогийн Хүрэлбаатар - Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум, 4-р баг.
Буянтогтохын Батдэлгэр - Төв аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг.
Буджавын Цэдэн - Завхан аймаг, Түдэвтэй сум,
Цэвээндоржийн Булган - Сэлэнгэ аймаг, Баянгол сум.
Даваасүрэнгийн Содном-Иш - Өвөрхангай аймаг, Тарагт сум.
Тав. “Алтан ишигний эзэн”-ээр:
Элбэгийн Наранхүү - Өмнөговь аймаг Баяндалай сум, Наран баг.
Цэдэвийн Энхжаргал - Говьсүмбэр сум, Сүмбэр сум, 5-р баг.
Муухайн Пүрэвжав - Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Оргих баг.
Чимэддоржийн Батбаатар - Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум, 4-р баг.
Рапэлийн Эрдэнэтөгс - Хэнтий аймаг, Баянмөнх сум.
Бүлтгэрийн Хадхүү - Завхан аймаг, Цэцэн-Уул сум.
Жигжидийн Гантөмөр - Завхан аймаг, Отгон сум.


















