Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан төл”-ийн эзэн эмэгтэйчүүд тодорч, шагналаа авлаа

анх удаа шагнал авч буй эмэгтэй малчдын хувьд эмэгтэйчүүдийн өрх гэр болоод улс эх орондоо оруулж буй хөдөлмөрийг хамтад нь үнэлэн шагнаж, урамшуулдаг болсонд туйлын их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан төл”-ийн эзэн эмэгтэйчүүд тодорч, шагналаа авлаа
“Алтан төл”-ийн эзэн эмэгтэйчүүд тодорч, шагналаа авлаа. Зураг: МҮОНРТ

ХYII жарны сайжруулагч хэмээх усан барс жилээс эхлэн Алтан төлийн эздийг Монголын үндэсний олон нийтийн радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шалгаруулан шагнадаг боллоо. Энэ жилийн алтан төлийн эзэд тодорч, шагналаа гардан авлаа.

ХYII жарны сайжруулагч хэмээх усан бар жилд анх удаа шагнал авч буй эмэгтэй малчдын хувьд эмэгтэйчүүдийн өрх гэр болоод улс эх орондоо оруулж буй хөдөлмөрийг хамтад нь үнэлэн шагнаж, урамшуулдаг болсонд туйлын их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Жендэрийн үндэсний хорооноос энэхүү хүндэт шагналыг тодруулахад хамтран уриалан оролцож, санаачилгатай хандан, төл мал өсгөх хүнд хүчир ажилд эрэгтэйчүүдийн адилаар хүч хөдөлмөрөө тэнцүү зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буй явдал юм.

1961 оноос тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд”-ийг тэр жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгаас 88 гэр бүлийг тодруулан шалгаруулж шагналаа.

Жендэрийн үндэсний хороо

Хуваалцах