Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ

Уг шагналыг энэ жил 44 дэх жилдээ гардуулах гэж байгаа бөгөөд уламжлал ёсоор сар шинийн үеэр олгодог билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшиж буй малчдын материалыг энэ сарын 17 хүртэл хүлээн авч байна.

Уг шагналыг энэ жил 44 дэх жилдээ гардуулах гэж байгаа бөгөөд уламжлал ёсоор сар шинийн үеэр олгодог билээ.

“Алтан төлийн эзэн” шагналын болзол нь:

  1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.

  2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.

  3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хувь нэмэр оруулсан байдал.

  4. Малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал

  5. Малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал.

  6. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

Бүрдүүлэх материал.

  1. Малчны анкет

  2. Шагналд тодорхойлсон тухай багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл,

  3. Багийн засаг даргын тодорхойлолт.

  4. Мал үржлийн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга, сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт. Эдгээр нь сумын засаг даргын цохолттой байна.

  5. Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын тодорхойлолт /албан тоот/

Хуваалцах