Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан унага”-ны эзэн Булган аймгаас тодров

Өнгөрсөн онд аймгийн сайн малчин М.Баасандамба энэхүү шагналыг авсан бол өнөө жил дахин “Алтан унага”-ны эзэн тодорсонд адууныхаа тоогоор улсад гурав, аймагтаа нэгд ордог тус сумын ард иргэд, адуучид баяртай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан унага”-ны эзэн Булган аймгаас тодров
“Алтан унага”-ны эзэн Булган аймгаас тодров. Зураг: МҮОНРТ

Булган аймаг

Жил бүрийн сар шинийн өмнө МҮОНРадиогоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран шалгаруулдаг “Алтан төлийн эзэд”-ийн өнөө жилийн “Алтан унага”-ны эзнээр Булган аймгийн Сайхан сумын “Угалз” багийн малчин Н.Батчулуун тодорлоо.

Аав Д.Нямаагийнхаа арга барилыг эзэмшин 1995 оноос хойш буянт малаа үр төлөөр нь өсгөн айраг идээгээр айл саахалт, ахан дүүс, айлчин гийчнээ зочилж зах зээлд борлуулан үр шимээр нь өрх гэрийнхээ амьжиргааг өөдрөг сайхан авч яваа тэрээр өнгөрч байгаа могой жилд 120 гаруй унага бойжуулан адуун сүргээ арвижуулснаар энэхүү шагнал авсан байна.

Өнгөрсөн онд аймгийн сайн малчин М.Баасандамба энэхүү шагнал авсан бол өнөө жил дахин “Алтан унага”-ны эзэн тодорсонд адууныхаа тоогоор улсад гурав, аймагтаа нэгд ордог тус сумын ард иргэд, адуучид баяртай байна.

Түлхүүр үг:Алтан унага
Хуваалцах