Алтанбулаг боомтоор ирсэн гурван жолоочоос халдвар илэрлээ
2020.06.18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 339 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
Мэдээллийн алба

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.19/ ээлжит мэдээлэл хийлээ.
- 2020.06.18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 339 шинжилгээ /PCR/ хийхэд гурван хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- Энэ нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд ОХУ, Беларусь, Монгол Улсын иргэд аж.
- 2020.06.18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 иргэнээс авсан шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
- Сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээний хариу ч мөн "СӨРӨГ" гарсан байна.
- Бусад шинжилгээ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүн /давтан,
- Тандалт судалгааны зорилгоор Завхан, Увс аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 13 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-өөс өнөөдөр таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 204 байна.
Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 132 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 72 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 67, хүндэвтэр оноштой таван хүн байгаа аж.
- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 1719 хүн тусгаарлагдаж байна.
- Өчигдөр 297 хүн шинээр тусгаарлагдсан бол, 216 хүн гэрийн тусгаарлалтанд шилжжээ.


















