Алтанбулаг чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа
Хан-Уул дүүргийн XIII дугаар хороо буюу Шувуун фабрикаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 13.7 км авто замын барилгын ажил явагдаж байна.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн XIII дугаар хороо буюу Шувуун фабрикаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 13.7 км авто замын барилгын ажил явагдаж байна. Уг авто замын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд он дамжин хийгдэж энэ оны дөрөвдүгээр сараас үргэлжлүүлж байна. Ажлын явцтай Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал танилцлаа.
Одоогийн байдлаар авто замын ажил 80 гаруй хувьтай, далангийн ажил 90 хувьтай явагдаж байна. Энэхүү зам нь ихээхэн онцлогтой. 33 ширхэг ус зайлуулах хоолойтой, байгалийн тогтцын хувьд хадан хясаа, голын эргийн дагуу байрлалтай, уулын гацааг тойрсон овоотой хясааг 5 метр ухаж тэгшитгэсэн ба хатуу материалын ухмал ихтэй гэдгийг албаныхан ярьж байсан юм.
Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж замын барилгын ажил хугацааны хувьд бага зэрэг хойшилсон. Гэхдээ бид гэрээнд заасан хугацаанд авто замыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэж замын ажлын гүйцэтгэгч “Ялгуусан” ХХК-ийн зүгээс онцоллоо.



Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


















