Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтанбулаг экспо-2016” олон улсын форум болно

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах”, гурван улсын хамтын ажиллагааг хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хангах, улмаар гурван улс хоорондын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтанбулаг экспо-2016” олон улсын форум болно
“Алтанбулаг экспо-2016” олон улсын форум болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөл, "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл хамтран “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг энэ сарын 21-22-нд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах”, гурван улсын хамтын ажиллагааг хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хангах, улмаар гурван улс хоорондын санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд орших ажээ.

Хуваалцах