"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс худалдан авагчгүй байна
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс нээлтээ хийгээд хоёр хонож байна. Гэтэл одоо тэнд бараг ямар ч худалдан авагч байхгүй, бизнес эрхлэгчид нь хохирч байна гэсэн гомдлыг Засгийн газрын “11 11” төвд ирүүлсэн байна. Нээлтийг тохиолдуулан долоо хоног “Алтанбулаг экспо” үзэсгэлэн худалдааг зохион байгуул
Мэдээллийн алба

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс нээлтээ хийгээд хоёр хонож байна. Гэтэл тэнд ямар ч худалдан авагч байхгүй, бизнес эрхлэгчид нь хохирч байна гэсэн гомдлыг Засгийн газрын “11 11” төвд ирүүлсэн байна. Нээлтийг тохиолдуулан долоо хоног “Алтанбулаг экспо” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс 80 гаруй бизнес эрхлэгч бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж хэлсэн ч яг газар дээр 20 гаруй майхантай наймаачид байсан. Эдгээр бизнес эрхлэгчдийн ихэнх нь хотоос иржээ.
Тэдний хэлж байгаагаар ОХУ-аас олон худалдан авагч ирж, худалдаа наймаа хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэсэн ч бодит байдал дээр ОХУ-аас арав хүрэхгүй хүн дээрээс нь Алтанбулаг сумын иргэд болон Сэлэнгэ аймгийн зарим иргэд нээлтийн үзэсгэлэн худалдаанд ирсэн байна.
Харин "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн хэлж байгаагаар энэ жил бидэнд ямар ч мөнгө төсөвлөөгүй. Бид бараг өөрсдийн мөнгөөр нээлтээ хийж байна. Анхны юм гэдэг алдаа оноотой байдаг, ямар ч гэсэн нээлтээ хийсэн нь том амжилт гэж байсан юм.
Бизнес эрхлэгчдийн яриаг хүргэж байна.


















