Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг хуульчилна

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн гааль, татварын хөнгөлөлт нь бараа бүтээгдэхүүний үнэ ханшид эерэгээр нөлөөлнө гэж албаныхан хэллээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас тус чөлөөт худалдааны бүсэд нэг иргэн гурван сая төгрөгийн барааг татваргүй оруулж ирэх тогтоол гаргасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг хуульчилна
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг хуульчилна. Зураг: МҮОНРТ

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн гааль, татварын хөнгөлөлт нь бараа бүтээгдэхүүний үнэ ханшид эерэгээр нөлөөлнө гэж албаныхан хэллээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас тус чөлөөт худалдааны бүсэд нэг иргэн гурван сая төгрөгийн барааг татваргүй оруулж ирэх тогтоол гаргасан.

Мөн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захиргаа нийт 350 гаруй хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байна. Энэ аж ахуйн нэгжүүд нь худалдааны бүсэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй гэж бүсийн захиргааны дарга н.Хосбаяр хэллээ.

Харин хөрөнгө оруулагчдын хувьд чөлөөт бүсийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Иймээс холбогдох хуулийг нарийвчлан боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.

Түлхүүр үг:“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг хуульчилна
Хуваалцах