Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан 3 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр 15:20 цагт бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан 3 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр 15:20 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Хуваалцах