Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтанбулагаас олдсон шатсан цогцосыг шинжилж байна

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Булгийн тохой хэмээх газарт байрлах “Шувуун фабрик”-ийн орчмоос өнгөрсөн сарын 28-нд шатсан цогцос олджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтанбулагаас олдсон шатсан цогцосыг шинжилж байна
Алтанбулагаас олдсон шатсан цогцосыг шинжилж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Булгийн тохой хэмээх газарт байрлах “Шувуун фабрик”-ийн орчмоос өнгөрсөн сарын 28-нд шатсан цогцос олджээ.

Тус хэргийг мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, дээрх аймгийн цагдаагийн газар хамтран шалгаж байна. Хохирогчийн оочин сахал болон зулай дээрх хэсэг нь дутуу шатаж үлдсэн ч биеийн хэсэг нь нилэнхүйдээ галд автжээ.

Цогцос нь дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн нэгдүгээр соёо шүд эмчилгээний ломбо тавигдсан, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй, доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн гуравдугаар их араа ломбо тавигдсан, гуравдугаар их араа хуучин байхгүй, үүдэн нэг шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй аж.

Хэргийн газрын үзлэгээр хар, саарал өнгийн босоо судалтай дотуур өмд, цамцны байх магадлалтай даавууны тасархай, “Montana”-гийн жинсэн өмд байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлынх байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлийг хураан авчээ.

Хуваалцах