Алтанширээ сумын малчид зөвлөлдөв
Алтанширээ сумын малчдын зөвлөгөөн болж, зөвлөгөөнд урилгаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Иххэт сумын Засаг дарга О.Энхтуул, Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, тус сумын 160 гаруй малчин оролцжээ.
Мэдээллийн алба

Зөвлөгөөнөөр малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, мал аж ахуйн онол арга зүй, сайн малчдын туршлага, хөрш зэргэлдээ хилийн цэсийн талаар нэгдсэн нэг ойлголттой болох, бэлчээрийг зөв зохистой ашиглах, усжуулах, өндөр ашиг хүртэх, малын үүлдэр угсааг сайжруулах асуудлаар сумын удирдлага болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд санал солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.

Зөвлөгөөний үеэр мал сүргээ өсгөн нэмэгдүүлж, идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөсөн тэргүүний малчдад "Хөдөлмөрийн хүндэт медаль", Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, аймаг, сумын Засаг даргын өргөмжлөл болон бусад салбарын шагналаар шагнаж урамшуулжээ.