Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3-нд болно

"Алтаргана-2016" наадам долоодугаар сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3-нд болно
“Алтаргана-2016” наадам долоодугаар сарын 1-3-нд болно. Зураг: МҮОНРТ

"Алтаргана-2016" наадам долоодугаар сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо болох гэж байна. Энэ наадмын үеэр Буриадын нэг өдөр -уламжлал ёс заншил, аман зохиолын хамтлагуудын уралдаан, Буриад ардын дууны тэмцээн, Буриад Үлгэрч, магтаал шүлгийн уралдаан, "Буриад Дангина" буюу гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болно. Мөн Буриад ястны ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн үзэсгэлэн, Буриад хувцас, Уламжлалт ахуй соёл -Буриадын хувийн аж ахуйн эрхлэлтийн үлгэрчилсэн үзүүлбэр, Орчин үеийн зохиолын буриад дууны уралдаан, Буриадын яруу найргийн уралдаан, Эссэ бичлэгийн -богино хэмжээний өгүүллэгийн наадам, Монголын буриадын дуучдын буриад дууны клип зэрэг урлаг, соёлын уралдаан зохион байгуулах аж.

Хуваалцах