"Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө"-г хэлэлцэв
Олон улсын "Алтаргана-2014" наадмыг угтаж "Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яамны хурлын Зөвшилцөл танхимд боллоо.
Мэдээллийн алба

Олон улсын "Алтаргана-2014" наадмыг угтаж "Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яамны хурлын Зөвшилцөл танхимд боллоо.
Хуралд ОХУ, БНХАУ болон манай орны нийт 100 орчим эрдэмтэн судлаач оролцон 35 илтгэл хэлэлцүүллээ.
Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам энэ сарын 18-21-нд Хэнтий аймгийн Дадал сумд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болж буй нь энэ.


















