"Алтаргана" наадмаас 25 медаль хүртэв
Ингээд эхний байрт Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл, дараа нь ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл, гутгаар байрт БНХАУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

XX удаагийн “Алтаргана-2014” наадмыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан бөгөөд урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж хүч чадал, ур ухаан, авьяас чадвараа уралдуулж шилдгээ тодруулсан юм.
Тодруулбал, их нас, соёолон, дааганы уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан, Үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангиллаар/, Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.
Ингээд эхний байрт Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл, дараа нь ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл, гутгаар байрт БНХАУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийн эзэн болов.


















