Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алтны уурхай нурж, 30 гаруй хүн нас баржээ

Уурхай Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан мужийн Кохистан хэмээх дүүрэгт байдаг байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтны уурхай нурж, 30 гаруй хүн нас баржээ
Алтны уурхай нурж, 30 гаруй хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Афганистанд алтны уурхай нурж, 30 гаруй хүн нас баржээ. Уурхай Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан мужийн Кохистан хэмээх дүүрэгт байдаг байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тосгоны иргэд алт олборлохоор 60 метр гүн газар ухсанаас гадна энэ түр уурхай голын эрэг дагуу байдаг зэрэг нь нурах шалтгаан болсон байна. Уурхай нурахад долоон хүн бэртэж гэмтжээ.

Афганистаны Үндэсний гамшгийн менежментийн албаны мэдээлснээр нас барсан хүмүүсийн гэр бүлийнхэн тус бүр 660 доллартай тэнцэх афгани мөнгөн тэтгэмж авах юм байна.

Афганистан улс нь эрдэс баялгийн асар их нөөцтэй боловч уурхайнуудын ихэнх нь хуучирч, хамгаалалт муутай байдаг нь асуудал үүсгэдэг аж. Тосгоны иргэдээс гадна Талибаны босогчид энд хууль бусаар алт олборлодгоос үүдэн тэмцэл мөргөлдөөн улам гаарах болсон юм.

Хуваалцах