Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Альцхаймерын эмийг европын холбоонд хэрэглэхийг зөвшөөрдөггүй

үндсэн судалгааны үр дүн хоорондоо зөрчилдсөн бөгөөд эм үр дүнтэй эсэх нь ерөнхийдөө батлагдаагүй гэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Альцхаймерын эмийг европын холбоонд хэрэглэхийг зөвшөөрдөггүй
Альцхаймерын эмийг европын холбоонд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Зураг: МҮОНРТ

Европын холбооны Эмийн зохицуулагч АНУ-ын Биоген болон Японы Эйсай фирмийн бүтээсэн альцхаймерын эмийг хэрэглэхийг зөвлөдөггүй гэж мэдэгдлээ.

Эмний гол орц болох адуканумаб нь альцхаймерын өвчтэй хүмүүсийн тархинд товруу үүсгэдэг амилоид бета хэмээх уургийг бууруулдаг. Уг эм нь уураг тархины эсийг устгахаас сэргийлж, улмаар өвчний явцыг удаашруулдаг гэж үздэг ч эмнэлзүйн сайжруулалттай холбоо тогтоогдоогүй гэж Европын холбооны Эмийн зохицуулагч мэдэгдсэн байна.

Түүнчлэн үндсэн судалгааны үр дүн хоорондоо зөрчилдсөн бөгөөд эм үр дүнтэй эсэх нь ерөнхийдөө батлагдаагүй гэжээ.

Хуваалцах