Амь үрэгдсэн борлуулагчийн машиныг Төв аймгаас олжээ
АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүрэгт байрлах ашиглагдахаа больсон уурхайн гүнээс олсон билээ. Тэгвэл түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуунмод хотоос олсон талаар албаны
Мэдээллийн алба

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүрэгт байрлах ашиглагдахаа больсон уурхайн гүнээс олсон билээ. Тэгвэл түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг өнгөрсөн шөнө Төв аймгийн Зуунмод хотоос олсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн талийгаачийн аминд хүрсэн байж болзошгүй сэжигтэнүүдийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.


















