Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ам зайлагч шингэнийг "COVID-19"-ийн халдвартай тэмцэх нэг хэрэгсэл болгон ашиглах боломжтой

Британийн Кардиффын их сургуулийн эрдэмтдийн судалгаа гадуур олдоц ихтэй ам зайлагч шингэн халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 30 секундийн дотор шинэ коронавирусний устгах боломжтойг баталсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ам зайлагч шингэнийг  "COVID-19"-ийн халдвартай тэмцэх нэг  хэрэгсэл болгон ашиглах боломжтой
Ам зайлагч шингэнийг "COVID-19"-ийн халдвартай тэмцэх нэг хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Зураг: МҮОНРТ

Британийн Кардиффын их сургуулийн эрдэмтдийн судалгаа гадуур олдоц ихтэй ам зайлагч шингэн халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 30 секундийн дотор шинэ коронавирусний устгах боломжтойг баталсан байна.

Энэ тухай BBC агентлаг мэдээлсэн бөгөөд эрдэмтэд 0,07 хувийн цетипиридин хлор агуулсан ам зайлагч шингэнийг "COVID-19"-тэй тэмцэх нэг хэрэгсэл болгон ашиглах боломжтой гэж гэж үзсэн байна. Лабораторийн судалгаагаар ам зайлагч шингэн шүлсэн дэх коронавирусийг устгаж байгаа нь батлагджээ.

Гэхдээ вирус амьсгалын зам, уушгинд хүрч амжаагүй учир эмчилгээний зориулалтаар ийм шингэнийг ашиглах нь үр дүнтэй эсэх талаарх нотолгоо баримт алга байгаа юм байна. Одоогоор Кардиффын их сургуулийн эрдэмтдийн энэ дүгнэлтийг шинжээчид үнэлээгүй байгаа ч "SARS Cov2" вирусний нөлөөг ийм идэвхт бодис агуулсан шингэн бууруулж байсан өмнөх тестүүдийн үр дүнтэй энэ удаагийн судалгааны дүн таарч байгааг тэмдэглэсэн байна.

Хуваалцах