Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амар байна уу 2025”, “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амар байна уу 2025”, “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
“Амар байна уу 2025”, “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдаж байна.

“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, жаргалант тосгоны Соёлын ордон, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Та Чи” ХК хамтран ажиллаж байна.

Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа “Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт тус тус үргэлжилж байна.

Иргэд та бүхнийг эдгээр цагаан сарын үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуваалцах