Амар мөрний хохирол 20 тэрбум рубльд хүрч магадгүй
Энэ сарын 4-нд орон нутгийн цагаар 12:00 цагийн орчимд Алс Дорнодын Хабаровскийн хязгаар болон Амар мужийн Комсомольск орчимд үерийн усны түвшин 835 см хүрээд байна. Усны мэргэжилтнүүд Амар мужийн Комсомольск хотод Амар мөрөн 9-р сарын 11-15-ний өдрүүдэд 930-980 см хүрнэ хэмээн мэдээлжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 4-нд орон нутгийн цагаар 12:00 цагийн орчимд Алс Дорнодын Хабаровскийн хязгаар болон Амар мужийн Комсомольск орчимд үерийн усны түвшин 835 см хүрээд байна. Усны мэргэжилтнүүд усны түвшин 9-р сарын 11-15-ний өдрүүдэд 930-980 см хүрнэ хэмээн мэдээлжээ.
Хабаровскийн хязгаарын Засгийн газар нь бүс нутгийн нийт хохиролыг 14,6 тэрбум /442 сая ам.доллар/ рублийн хохирол учирсан хэмээн тооцсон байна. Одоогоор нийтдээ 17,5 мянган хүн хохирол амсаад байгаа аж. Мөн 1,5 мянган орон байр, хөдөө аж ахуйн объектууд болоод эрчим хүчний объектууд сүйджээ. Үерийн нийт хохирол 20 тэрбум рубльд хүрч магадгүй болоод байгаа юм байна.


















