Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амар үйлчилгээ” гурван өдөр үргэлжилнэ

Энэ өдрүүдэд тус газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсч ажилдаа тусгах, албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх зорилготой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амар үйлчилгээ” гурван өдөр үргэлжилнэ
“Амар үйлчилгээ” гурван өдөр үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Албадан гаргах хэлтсээс “Амар үйлчилгээ” өдрүүдийг энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ өдрүүдэд тус газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсч ажилдаа тусгах, албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх зорилготой юм.

Албадан гаргах хэлтсийн үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, гадаадын иргэдээс гадна энэ талаар сонирхсон хүн бүр авах боломжтой аж.

Хуваалцах