"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 хүний нэг коронавирусний халдвартай болох нь батлагдлаа
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 31 боллоо.
Мэдээллийн алба

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.16/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 31 боллоо.
Тухайлбал,
-ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний сорьцонд давтан шинжилгээ хийхэд нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- Нийт батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд 26 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
- ХӨСҮТ-д нийт 245 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.
- Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-д хийсэн шинжилгээ буюу:
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 84,
- Тээврийн жолооч 44,
- Тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан сорьц 25,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний /давтан/ шинжилгээнд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1669 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. 24 цагийн хугацаанд 15 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байна.


















