Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьд наймаалж идэх гэж байгаад бүтэлгүйтжээ

бүсгүй "хоол"-тойгоо дайтаж, сүүлдээ бүр уйлжээ. Ийн удаан ноцолдсоны эцэст бүсгүй наймаалжны тэмтрүүлийг хацраасаа салгасан ч бага хэмжээний шархтай хоцорчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьд наймаалж идэх гэж байгаад бүтэлгүйтжээ
Амьд наймаалж идэх гэж байгаад бүтэлгүйтжээ. Зураг: МҮОНРТ

“Seaside girl little seven" нэрээр Хятадын чөлөөт бичлэгийн орон зай болох “Куайшоу” платформд шууд бичлэгээ нийтэлдэг хятад бүсгүйг ээлжит бичлэгээ цацаж байх үеэр түүний идэх гэж байсан наймаалж бүсгүй рүү дайрчээ. Түүнчлэн өөрийгөө хамгаалах гэсэн наймаалж бүсгүйн хацарт тэмтрүүлээ шигтгэсэн байна.

Уг дайралт бичлэгийн 50 дахь секундэд болсон бөгөөд бүсгүй "хоол"-тойгоо дайтаж, сүүлдээ бүр уйлжээ. Ийн удаан ноцолдсоны эцэст бүсгүй наймаалжны тэмтрүүлийг хацраасаа салгасан ч бага хэмжээний шархтай хоцорчээ.

Сонирхуулахад, Найман хөлт наймаалжийг Азийн олон орон, тэр дундаа БНХАУ, Тайвань, БНСУ-д хамгийн үнэтэй хоолоор нэрлэдэг төдийгүй амьдаар нь зооглодог уламжлалтай аж.

Хуваалцах