Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Амьдрахад таатай говь нутаг-2016" эмэгтэйчүүдийн чуулган болов

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Ухаалаг шийдэл” ТББ-аас зохион байгуулж буй Өмнөговь аймгийн 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулсан “Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтэйчүүдийн чуулган амжилттай үргэлжил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амьдрахад таатай говь нутаг-2016" эмэгтэйчүүдийн чуулган болов
"Амьдрахад таатай говь нутаг-2016" эмэгтэйчүүдийн чуулган болов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Ухаалаг шийдэл” ТББ-аас зохион байгуулж буй Өмнөговь аймгийн 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулсан “Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтэйчүүдийн чуулган амжилттай үргэлжилж байна.

Эдүгээ 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг чуулганаар эмэгтэйчүүдийг төр засгийн бодлогын түвшинд дэмжиж ажиллах, байгаль экологио хамгаалах, уул уурхай ба говийн хөгжил, амьдрахад таатай говь нутаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж байна.



“Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулганд Өмнөговь аймгийн 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй эмэгтэй, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Стратеги академийн захирал С.Наранбаяр, дуучин С.Наран, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, эмэгтэйчүүдийн үзэл бодлыг сонсох, тэднийг дэмжиж хамтарч ажиллахтай холбоотой асуудалд санал бодлоо хуваалцав.

Чуулганд оролцогчдоос гарсан олон шилдэг санаануудыг хэрэгжүүлэхээ тэд илэрхийлж байна. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдэд тохиромжтой уурхай дагасан ажлын байрыг нэмэгдүүлнэ, түүнээс гадна бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах