Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Амьдрахад таатай орны жагсаалтыг Швейцарь тэргүүлж, Япон аман хүзүүдэв

АНУ-ын “US News & World Report” сэтгүүлээс жил бүр дэлхийн шилдэг улс орны жагсаалтыг гаргадаг. Ингэхдээ тухайн орны жуулчдад ээлтэй байдал, бизнес эрхлэх орчин, эрх чөлөө, түүх, соёлын нөлөөлөл, хүн амын амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлт, засаглалыг гол шалгуур үзүүлэлт болгодог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьдрахад таатай орны жагсаалтыг Швейцарь тэргүүлж, Япон аман хүзүүдэв
Амьдрахад таатай орны жагсаалтыг Швейцарь тэргүүлж, Япон аман хүзүүдэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “US News & World Report” сэтгүүлээс жил бүр дэлхийн шилдэг улс орны жагсаалтыг гаргадаг. Ингэхдээ тухайн орны жуулчдад ээлтэй байдал, бизнес эрхлэх орчин, эрх чөлөө, түүх, соёлын нөлөөлөл, хүн амын амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлт, засаглалыг гол шалгуур үзүүлэлт болгодог.

Тус сэтгүүл энэ оны жагсаалтыг гаргахдаа “BAVConsulting” зөвлөх үйлчилгээний компани болон АНУ-ын Пенсильваны их сургуультай хамтран 36 орны 20 мянга гаруй хүнээс санал асуулга авч, нийт 80 гаруй оронд хийсэн хараат бус судалгааг ашиглажээ. Ийн тус жагсаалтыг Швейцарь улс тэргүүлсэн бөгөөд Япон, Канад, ХБНГУ, Их Британи, Швед, Австрали, АНУ, Норвеги, Франц улс эхний байрт орсон байна.

Сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ дээрх жагсаалтын 16, хойд хөрш 24 дүгээр байрт оржээ.

Хуваалцах