Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ

Цагдаагийн байгууллага энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “Амьдрал мөрий биш” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ
“Амьдрал мөрий биш” нөлөөллийн аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллага энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “Амьдрал мөрий биш” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас нууц далд аргаар зохион байгуулагдаж байгаа покер, рулет, интернет, цахим тоглоомын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, эрүүгийн хариуцлагад татах, зохион байгуулагч, тоглогчдыг бүртгэл судалгаанд хамруулах зорилгоор тодорхой үе шаттай шалгалтын ажиллагааг явуулсан.

Энэ оны найман сарын тоон мэдээллээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан рулет 5, автомат 10, покер 20, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8, нийт 43 мөрийтэй тоглоомын газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 48, тоглож байсан давхардсан тоогоор 280 этгээдийг бүртгэл судалгаанд авч, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийг олж тогтоожээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр нийт 25 үйлдэлд хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 4 хэргийг хаах саналтай, 10 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Хуваалцах