“Амьдралоги” уран сайхны кино БНСУ-д гарна
Жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” уран сайхны кино БНСУ-д кино театрт гурав хоног гарахаар болжээ.
Мэдээллийн алба

Жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” уран сайхны кино БНСУ-д кино театрт гурав хоног гарахаар болжээ.
Тэрбээр “Амьдралоги” уран сайхны киногоо Солонгост байгаа Монголчууддаа зориулан 2017 оны нэгдүгээр сарын 20, 21-нд 20:00, 22-нд 18:00 цагаас “Сөүл синема” кино театрт гарах гэж байна.
Амьдрал судлал буюу “Амьдралоги” хэмээх сонирхол татахуйц романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт энэ сарын 2-нд Шангри Ла моллд байрлах “Өргөө IMAX”-д болж, бүх кино театрт гарч байгаа билээ.
Найруулагчаар С.Батмөнх, зохиолчоор Д.Гэрэлт-Од нар ажиллажээ. Гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, Ж.Мөнхсайхан, О.Энхтуул, Д.Энхбаяр, Н.Онон, Б.Янжиндулам нар тоглосон байна.
Тэд БНСУ-д нээснийхээ дараа АНУ-д гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.


















