Амьдралыг тэтгэж сэтгэлгээг өөрчилнө
Өдөрлөг иргэдийн эрүүл мэндийн эмгэг байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, болзошгүй аюул, осол гэмтлээс сэргийлэхэд чиглэгдсэн байна.
Мэдээллийн алба

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Финландын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 11,19, 20, 24 дүгээр хороодод “Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд анхны тусламж” төсөл 2012 оноос эхлэн хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Амьдралыг тэтгэн сэтгэлгээгээ өөрчлөе” сэдэвт өдөрлөг 20 дугаар хороонд зохиогдож, зорилтот бүлгийн 50 өрхөд хүнс, эрүүл ахуйн бичил багцын дэмжлэг үзүүллээ.Өдөрлөг иргэдийн эрүүл мэндийн эмгэг байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, болзошгүй аюул, осол гэмтлээс сэргийлэхэд чиглэгдсэн байна.


















