Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Амьдралын итгэл" өдөрлөг зохион байгууллаа

Улаанбаатар хотын "АА" төвийн гишүүд Дундговь аймгийн "Говийн хийморь АА" бүлгэмийн гишүүд архинд донтох хорт зуршлаасаа хэрхэн ангижирсан туршлагаасаа хуваалцаж халуун дотно, амьд яриа өрнүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амьдралын итгэл" өдөрлөг зохион байгууллаа
"Амьдралын итгэл" өдөрлөг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн хэмжээнд хорихоос суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн цагдаагийн байгууллагын захиргааны хяналтад 109 хүн байна. Эдгээр хүмүүст чиглэсэн амьдралд хандах хандлагыг нь эерэгээр өөрчлөх архины хорт зуршлаас татгалзуулах, ажлын байранд зуучлах мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилгоор "Амьдралын итгэл" өдөрлөгийг аймгийн цагдаагийн хэлтэс, аймгийн хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд захиргааны хяналтад байдаг хүмүүст зориулсан сургалт, мэдээлэл зохион байгуулж нийт оролцогч нарт итгэлийн хуудас гардуулж, эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүйгээр хамрууллаа. Улаанбаатар хотын "АА" төвийн гишүүд Дундговь аймгийн "Говийн хийморь АА" бүлгэмийн гишүүд архинд донтох хорт зуршлаасаа хэрхэн ангижирсан туршлагаасаа хуваалцаж халуун дотно, амьд яриа өрнүүллээ.

Хуваалцах