Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америк Афганистанд санал дэвшүүлжээ

АНУ-ын гадаад хэргийн сайд Жонн Кери Афганистан улстай хамтран бүс нутгийн аюулгүй байдлын талаар энхийг сахиулах хоёр талт гэрээ байгуулах талаар санал дэвшүүлснээ мэдэгдлээ.

О.
О.Баярням

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк Афганистанд санал дэвшүүлжээ
Америк Афганистанд санал дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын гадаад хэргийн сайд Жонн Кери Афганистан улстай хамтран бүс нутгийн аюулгүй байдлын талаар энхийг сахиулах хоёр талт гэрээ байгуулах талаар санал дэвшүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч Лхагва гарагт Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай харилцах үедээ энэ талаар ярьжээ.

Энэхүү гэрээний саналын хүрээнд Афганистаны эрх баригчид болон дээд ассемблей Пүрэв гарагаас эхлэн хуралдах болсноо мэдэгдсэн байна. Хэрвээ Афганистаны тал энэхүү асуудал дээр нааштай хариу гаргаж харилцан зөвшилцөлд хүрвэл гэрээний бодит хэрэгжилтийг 2015- 2024 оны хооронд байхаар төлөвлөсөн байна. Гэрээний гол зорилго нь өмнөд Азийн улс орнуудыг тус гэрээнд татан оролцуулах явдал юм.

Хуваалцах