Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америк эр төрөлх хэлээ ор тас мартаж Швед хэл "сураад" сэржээ

Калифорни мужийн нэгэн дэн буудалд ухаангүй олдсоныхоо дараа зөвхөн Швед хэлээр ярьж эхэлсэн Америк эр Швед улсад хүрэлцэн иржээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк эр төрөлх хэлээ ор тас мартаж Швед хэл "сураад" сэржээ
Америк эр төрөлх хэлээ ор тас мартаж Швед хэл "сураад" сэржээ. Зураг: МҮОНРТ

Калифорни мужийн нэгэн дэн буудалд ухаангүй олдсоныхоо дараа зөвхөн Швед хэлээр ярьж эхэлсэн Америк эр Швед улсад хүрэлцэн иржээ. Түүнийг хуучин Швед танил нь болох Эва Эсплин угтан авсан байна. Одоо 61 настай Майкл Бөүтрайт 1981-2003 оны хооронд Шведэд ирэн очин амьдарч байсан аж. Хуучин дурсамжуудаа мартаж, төрөлх хэлээрээ бус гэнэт харь хэлээр ярих болсон түүнийг эмч нар түр зуурын ой тогтоолтын гажигтай гэж оношилсон тухай мэдээлэл байгаа юм. Ховор тохиолддог энэ өвчинд нэрвэгдсэн хүний ой санамж арчигдахын зэрэгцээ гэнэт төлөвлөөгүй газарлуугаа аялдаг гэнэ. Майкл өнгөрсөн 2-р сард ийнхүү "сэрснийхээ" дараа өөрийгөө Иохан Эк хэмээн танилцуулжээ. Гэхдээ цагдаа нар түүнийг Майкл Бөүтрайт гэдгийг баталсан албан ёсны бичиг баримтыг нь олсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Түлхүүр үг:хорвоогийн сонин хачин
Хуваалцах