Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америк, Герман улсууд харилцан тагнахгүй байх гэрээ байгууллаа

Америк, Герман улсууд аль аль талынхаа засгийн газар, ард иргэдээ тандаж тагнахгүй байх гэрээг харилцан байгуулахаар болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк, Герман улсууд харилцан тагнахгүй байх гэрээ байгууллаа
Америк, Герман улсууд харилцан тагнахгүй байх гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Америк, Герман улсууд аль аль талынхаа засгийн газар, ард иргэдээ тандаж тагнахгүй байх гэрээ байгуулахаар болсон тухай мэдээлэл Германы төв хэвлэл Франкфурт альгемайне- сонины эхний нүүрэнд нийтлэгджээ. Тус гэрээ ирэх оны эхээр хэрэгжиж эхлэх юм байна.

Ажиглагчид хоёр тал ийнхүү тохиролцож чадсан нь Германы төлөөлөгчдийн Вашингтонд хийсэн айлчлалын үр дүн гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөх Кристоф Хойсген тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн зөвлөх Сьюзан Райс, Үндэсний тагнуулын агентлагийн дарга Жеймс Клеппер нар Вашингтонд уулзсан юм. Америкийн тагнуулын алба Германы канцлер Ангела Меркелийн утасны яриаг 10 гаруй жилийн турш сэм чагнаж байсан гэх баримт мэдээллийн улмаас Герман, АНУ-ын хооронд хурцадмал асуудал үүссэн байна.

Хуваалцах