Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Америк хос 12 дахь хүүгээ өлгийдөн авлаа

АНУ-ын Мичиган мужийн Гранд-Рапидс хотод амьдардаг нэгэн хос саяхан 12 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн байна. Отгон хүүхэд нь тэдний бусад 11 хүүхэдтэй адил мөн л хүү төржээ. Жэй Швант, Кэйтри Швант нар отгон хүүхэд нь охин байх гэж найдаж байсан байна. Ялангуяа Кэйтригийн амаржих эцсийн хугацаа е

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк хос 12 дахь хүүгээ өлгийдөн авлаа
Америк хос 12 дахь хүүгээ өлгийдөн авлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Мичиган мужийн Гранд-Рапидс хотод амьдардаг нэгэн хос саяхан 12 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн байна. Отгон хүүхэд нь тэдний бусад 11 хүүхэдтэй адил мөн л хүү төржээ. Жэй Швант, Кэйтри Швант нар отгон хүүхэд нь охин байх гэж найдаж байсан байна. Ялангуяа Кэйтригийн амаржих эцсийн хугацаа ес хоног хэтэрсэн нь тэдний гайхшралыг төрүүлээд байжээ. Учир нь урьд өмнөх төрөлтүүдэд ийм зүйл огт тохиолдож байгаагүй гэнэ. Гэхдээ тэдний найдлага талаар болж, 12 дахь хүүхэд нь 3.5 кг жинтэй хүү мэндэлсэн байна.

Кэйтри "Мэдээж өрөөгөөр нэг хөхрөлдөөн болсон. Би нөхөр лүүгээ хараад бид хоёр хоёулаа инээмсэглэсэн шүү. Хүү төрлөө гэхэд нь за зүгээр ээ, асуудалгүй, бид юу хийж байгаагаа мэднэ гэсэн" хэмээн ярьжээ. Швантын ууган хүү Тайлер одоо 21 настай юм байна. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа тэдний 8 хүү нь дунд сургуульд үргэлжлүүлэн суралцах ажээ. Харин үлдсэн 3 нь ээжийнхээ асаргаанд байх юм. Жэй, Кэйтри 2 ромын католик шашинтнууд бөгөөд Кэйтри айлын 14 хүүхдийн нэг юм байна. Хачирхалтай нь түүний эгч Кэйт Осбергер нь 10 хүү төрүүлсэн эмэгтэй байдаг гэнэ.

РАЛЬДИЙ.А
shuum.mn
/Зөвшөөрөлтэй нийтлэв/

Түлхүүр үг:хорвоогийн сонин хачин
Хуваалцах