Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээр эхэллээ

Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээ энэ Даваа гарагт эхлээд байна. Уулзалт хэлэлцээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк, Хятадын  худалдааны яриа хэлэлцээр эхэллээ
Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Америк, Хятадын худалдааны яриа хэлэлцээ энэ Даваа гарагт эхлээд байна. Уулзалт хэлэлцээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш, Сангийн дэд сайд Дэвид Мэльпасс, Хятадын талаас Худалдааны дэд сайд Ван Шоувен нар оролцож байна.

Өнгөрсөн онд Аргентины Буэнос-Айрес хотноо болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ, БНХАУ-ын удирдагчид уулзалт хэлэлцээ хийж, импортын гаалийн шинэ татвар ногдуулах шийдвэрээ 90 хоногийн хугацаагаар хойшлуулах тохиролцоонд хүрсэн юм. Энэ дагуу ирэх 3 дугаар сараас өмнө талууд худалдааны шинэ гэрээ байгуулах ёстой.

Харин харилцан тохиролцоонд хүрч чадалгүй шинэ гэрээ байгуулахгүй бол АНУ Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн өндөр татвар ногдуулахад хүрнэ. Хятадын тал ч хариу ийм арга хэмжээ авах болох юм. Дональд Трамп, СиЖиньпин нарын Аргентин дахь дээд уулзалтын дараа Хятад улс АНУ-аас эрдэнэ шиш худалдан авч эхэлсэн. Үүний зэрэгцээ Америкийн автомашины импортын гаалийн татварыг бууруулахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Хятад улс АНУ-аас анх удаагаа будаа импортлохоор болсон. Үүнийг нь шинжээчид 2 орон худалдааны маргаанаа эцэслэж, харилцаагаа дулааруулахын эхлэл дохио хэмээн тодорхойлж байсан юм. Мөн Хятадын газрын тосны трейдерЮнипек 2 улс худалдааны дайнаа зогсоож эвлэрч байгаатай холбоотойгоор ирэх 3 дугаар сараас эхлэн АНУ-аас газрын тос импортлох үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байгаа тухай Ройтерс мэдээлж байна. Гэхдээ одоогоор худалдааны алдагдлыг бууруулах Вашингтоны гол шаардлагуудыг Бээжин хүлээн авч буулт хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах