Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америк мөрөөдлийг биелүүлэгч “Starbucks”

Анх ажлын гараагаа худалдагчаар эхэлж байсан ч өдгөө 400 мянга гаруй ажилтантай “Starbucks” компанийн Ерөнхий захирал Howard Shultz-ийн сонирхолтой илтгэлийг дэлхий нийт амьсгаа даран сонсдог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк мөрөөдлийг биелүүлэгч “Starbucks”
Америк мөрөөдлийг биелүүлэгч “Starbucks”. Зураг: МҮОНРТ

Анх ажлын гараагаа худалдагчаар эхэлж байсан ч өдгөө 400 мянга гаруй ажилтантай “Starbucks” компанийн Ерөнхий захирал Howard Shultz-ийн сонирхолтой илтгэлийг дэлхий нийт амьсгаа даран сонсдог. Тэрбээр нэгэн удаа “Би АНУ-ын Ерөнхийлөгч болохгүй ч маш их зүйлийг бүтээж чадна” гэх ярилцлагыг өгч байсан бөгөөд тэрбээр үнэхээр ч тэр үгэндээ хүрч, жинхэнэ Америк мөрөөдлийг биелүүлж чадсан юм. Учир нь түүний компани энэ жилээс эхлэн төлбөрийн чадваргүй нь улмаас их сургууль, коллежийнхоо төлбөрийг төлж, боловсрол авч чадаагүй ажилчдынхаа суралцах 4 жилийн боломжийг хангаж, сургалтын төлбөр болох 250 сая долларыг нь төсөвтэй суулгаж өгчээ. Ажилчдынхаа сургалтын төлбөрийг төлөх уг хөтөлбөрт тус компанид 7 хоногт 20-оос доошгүй цаг ажилладаг ажилчид хамрагдах боломжтой бөгөөд дунджаар нэг ажилтаны сургалтын төлбөрт 140 долларыг төсөвлөсөн байна. Одоогоор тус хөтөлбөрт “Starbucks”-ийн 2000 ажилтан хамрагдсан ажээ. Тэдний олонх нь "Аризонагын Их Сургууль"-ийн онлайн сургалтад хамрагдсан байна.

Тус компани ойрын гурван жилд 16-24 насны 10 мянган залууст боловсрол олгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан тус компанийн өрсөлдөгч байгууллагын ажилтанууд “Starbucks”-т ажилд орох хүсэлтэй ирүүлэх болсон байна.

Ийнхүү Howard Shultz өөрийн хэлсэн “Энэ цаг мөчид 5.6 сая нийгмээс тусгаарлагдсан залуус Америк мөрөөдлийг харж чадахгүй байна. Гэхдээ бид тэдэнд харуулах болно” гэх үгэндээ хүрч эхэлжээ.

Хуваалцах