Американ Эйрлайнс "Боинг 737 Макс" онгоцуудаа нислэгт гаргахгүй байх хугацаагаа сунгажээ
Америкийн иргэний агаарын тээврийн компаниуд "Боинг 737 Макс" онгоцнуудынхаа нислэгийг зогсоосон хугацаагаа сунгахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Американ Эйрлайнс компани энэ төрлийн онгоцнуудаа
Мэдээллийн алба

Америкийн иргэний агаарын тээврийн компаниуд "Боинг 737 Макс" онгоцнуудынхаа нислэгийг зогсоосон хугацаагаа сунгахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Американ Эйрлайнс компани энэ төрлийн онгоцнуудаа ирэх 6 дугаар сарын 5 хүртэл ашиглахаа зогсоож байгаагаа өмнө нь зарлаж байсан бол энэ хугацаагаа 8 дугаар сарын 19 болгож сунгасан байна.
Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэснээр энэ хугацаанд Макс загварын онгоцнуудынхаа үзлэг хяналтыг хийж дахин агаарт хөөргөх зөвшөөрөл авч амжина гэж найдаж байгаа аж. Агаарын тээврийн тус компани Макс загварын онгоцнуудаа нислэг гаргахгүй болсноор өдөр 115 нислэгээ цуцлахад хүрсэн юм. Энэ нь АНУ-д нэг өдөрт үйлддэг нийт нислэгийн 1,5 хувь нь болдог байна.
Энэ оны 3 дугаар сарын 10 ндЭтиопт, өнгөрсөн оны 10 дугаар сарын 29 нд Индонезод осолдсон Боинг 737 Макс онгоцнуудын осол МСиЭй эс системийн ажиллагаанд алдаа гарсантай холбоотой гэдгийг Боингийнхон хүлээн зөвшөөрсөн төдийгүй амласныхаа дагуу сайжруулж шинэчилснээ зарласан. Гэсэн ч 737 Макс онгоцнуудыг нислэгт ашиглахаа зогсоосон шийдвэрүүдээ дэлхийн улс орнууд хүчингүй болгохыг яарахгүй байна. Мөн энэ төрлийн онгоцыг өөрийн агаарын орон зайгаар нисгэхгүй байх 20 орчим улсын шийдвэр хүчинтэй хэвээрээ л байна.


















