Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарчээ

Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарсан тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “САНА” агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарчээ
Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарчээ. Зураг: МҮОНРТ

Америкийн арми Сириэс 50 орчим тонн алт авч гарсан тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “САНА” агентлаг мэдээллээ. Цэргийнхэн дайчдын аюулгүй байдлыг нь хангана гэж амлаж, энэ алтыг авсан гэж тэмдэглэж байна.

Алан хядагчид хулгайлсан алтаа Багхуз суурин орчимд нууж байсан гэнэ. Энэ суурин нь Дэйр-эз-Зор мужид оршдог бөгөөд дайчдын сүүлчийн хамгаалалтын цайз болж байсан юм.

“САНА” агентлагт бичсэнээр бол дайчид 40 орчим тонн алтаа өөрсдөө шилжүүлсэн байна. Үүнээс гадна Америкийн цэргүүд алан хядагчдын нуувчаас дахиад 10 орчим тонн алтыг өөрсдөө олжээ. Америкийн армийнхан алтаа шөнийн цагаар нисдэг тэргээр зөөвөрлөсөн гэжээ.

Хуваалцах