Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн автомашины борлуулалт өсчээ

Өнгөрсөн сарын байдлаар АНУ-ын автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн автомашины борлуулалт өсчээ
Америкийн автомашины борлуулалт өсчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын байдлаар АНУ-ын автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Тухайлбал, “Chrysler" компани аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар их буюу нийт 170 мянга 480 автомашин худалдаалсан нь сүүлийн 13 жилийн хамгийн сайн үзүүлэлт болжээ. Харин “General Motors"-ийн борлуулалт 0.2 хувиар өссөн ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Түүнчлэн тайлант хугацаанд “Nissan" компанийн борлуулалт 13 хувиар өссөн бол “Honda" компани 5.8 хувийн өсөлт үзүүлсэн байна. АНУ-д шатахууны үнэ огцом буурснаас гадна хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэглэгчдийн итгэл сайжирч байгаа нь автомашин үйлдвэрлэгчдэд ирэх улиралд ч сайнаар нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байна.

Хуваалцах