Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн онгоц гадны халдлагад өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй гэв

Америкийн армийн жижиг оврын нисэх онгоц Талибан зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг Афганистаны бүс нутагт сүйрсэн талаар бид мэдээлсэн. Хэдийгээр энэ онгоцны сүйрэлд Талибан бүлэглэл буруутай гэдгээ мэдэгдээд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн онгоц гадны халдлагад өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй гэв
Америкийн онгоц гадны халдлагад өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй гэв. Зураг: МҮОНРТ

Америкийн армийн жижиг оврын нисэх онгоц Талибан зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг Афганистаны бүс нутагт сүйрсэн талаар бид мэдээлсэн. Хэдийгээр энэ онгоцны сүйрэлд Талибан бүлэглэл буруутай гэдгээ мэдэгдээд байгаа ч Америкийн нэрээ нууцалсан албан эх сурвалжаас тус онгоц гаднын тэр дундаа Талибанчуудын халдлагын улмаас сүйрсэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг онцолжээ.

Бөмбөгдөгч E-11A онгоцны эвдэрч, сүйрсэн эд ангийг харуулсан зураг, дүрснүүд нийгмийн сүлжээ сайтуудаар цацагдаж байгаа юм. Афганистаны засгийн газраас ослын газар уруу тусгай багийнхныг илгээгээд байгааг мэдээлсэн байна. Шинжээчид ослын газрыг нарийвчлан тогтоох ажлыг юун түрүүнд явуулах юм. Тус онгоц нь Газни гэх мужид осолдсон бөгөөд энэ уулархаг бүс нутгийн зарим хэсэг нь Талибанчуудын хяналтад байдаг аж.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч ЗабихуллахМужахид тагнуулын даалгавар гүйцэтгэж байсан онгоцыг унагаасан талаар мэдээлсэн ч ямар зэвсгийг ашигласан талаараа мэдээлэл өгөөгүй юм. Америкийн албаныхны мэдээлж буйгаар армийн нисэх онгоцонд 10 хүрэхгүй хүн зорчиж явсан мэдээлэл байна.

Хуваалцах