Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн орогнуулсан Кубын эсэргүү Мадурог хөнөөхөд бэлдсээр байна

Венесуэль улсын ерөнхийлөгчийн амь насанд халдахаар зэхэж байгаа төлөвлөгөөний ард хэн байгаа тадлаар Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабелио мэдээлэв.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн орогнуулсан Кубын эсэргүү Мадурог хөнөөхөд бэлдсээр байна
Америкийн орогнуулсан Кубын эсэргүү Мадурог хөнөөхөд бэлдсээр байна. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн ерөнхийлөгчийн амь насанд халдахаар зэхэж байгаа төлөвлөгөөний ард хэн байгаа талаар Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабелио мэдээлэв. Өчигдөр парламентдаа үг хэлэхдээ тэрбээр энэ төлөвлөгөөг АНУ-ын нутаг дэвсгэр дээрээс Колумбид хамсаатнууд нь байдаг Кубын алдартай хувьсгалын эсэргүү этгээд Луис Посада Каррилес зохицуулж байна гэж хэлсэн байна.

Кубын алдартай хувьсгалын эсэргүү Луис Посада Каррилес нь өдгөө АНУ-д амьдран сууж байна. Каракасаас Гавана хотыг зорин ниссэн Кубын "Кубана де авиасьон" нисэх компанийн зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсэн хэргийг бэлтгэсэн хэрэгт түүнийг 1976 онд буруутгасан байдаг. Дээрх дэлбэрэлтийн улмаас 73 хүн амиа алдсан юм. Шүүх хурал болтол Венесуэлийн нэгэн шоронд хоригдож байсан тэрбээр шоронгоос оргон зугтаасныхаа дараа нь нууцаар тус улсыг орхин гарчээ. Хэдийгээр Каррилесийг гаргаж өгөхийг АНУ-аас Куба, Венесуэл улсууд удаан хугацааны турш оролдсон ч энэ нь бүтэлгүйтсээр ирсэн юм.

“Николас Мадуро ерөнхийлөгчийг хороох бэлтгэл ажил бүрэн эрчээрээ явагдаж байна” гэж тэрбээр хэлээд Дотоод хэргийн сайд Мигель Родригес удахгүй энэ талаарх нэмэлт мэдээлэл өгөх болно гэж хэлэв. Амь насыг нь хөнөөх оролдлого гарч болзошгүй талаар Ерөнхийлөгч Мадуро сүүлийн саруудад нэг бус удаа мэдэгдэж байсан төдийгүй бүр 5 дугаар сарын эхээр өөрийг нь хороох гэж байгаа хүмүүсийг нэрээр нь нэрлэсэн байдаг. Энэ бол Колумбийн Ерөнхийлөгч асан Альваро Урибе, түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын баруун гарын орлогч нар болох Роджер Норьега болон Отто Рейч нар юм. Дээр нь Венесуэлийн барууны хүчнийхэн ч түүнийг хөнөөхөөсөө буцахгүй гэж тэрбээр тэмдэглэн хэлжээ.

РАЛЬДИЙ.А

Түлхүүр үг:ВенесуэльЕрөнхийлөгч Мадуро
Хуваалцах