Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрчээ

Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрч, 8 хүн амь насаа алджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрчээ
Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрчээ. Зураг: МҮОНРТ

Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрч, 8 хүн амь насаа алджээ.

Калифорни мужийн Сан-Диего хотын эргийн ойролцоо цагаачдыг хууль бусаар хил давуулах гэсэн загас агнуурын хоёр завь хөмөрч, наад зах нь 8 хүн нас барсан гэж хотын онцгой байдлын албаныхан ням гарагт мэдээлжээ.

Аврагчид бямба гарагийн шөнө дуудлага авч, эрэн хайх ажиллагаагаа эхэлсэн байна. Улмаар 360 гаруй метр зайд хөмөрсөн завины ойролцоогоос 8 хүний цогцос гаргажээ.

Хохирогчид хаанахын иргэд байсныг тогтоогоогүй боловч, бүгд насанд хүрэгчид байсан хэмээн мэдээлсэн байна.

Түүнчлэн цаг агаарын хүнд нөхцөл байдал дүрвэгчдийг хууль бусаар хил давуулах далайн үйл ажиллагаанд аюул учруулж, аврах ажилд төвөг удсан гэж Сан-Диего хотын онцгой байдлын албаныхан ярьсан байна.

Тэд ням гарагийн өглөө болтол Америкийн эргийн хамгаалалтынхан, галын албаныхантай хамтарч аврах ажиллагаа явуулжээ.

“Энэ бол энэ санхүүгийн жилд манай харьяалалд бүртгэгдсэн цагаач хууль бусаар хил давуулсан хэдэн зуун хэргийн нэг” гэж Сан-Диегогийн хилийн Хилийн харуулын онцгой ажиллагааны ахлах Эрик Лаварне ярьсан байна.

Хуваалцах