Америкийн сансрын нисгэгчид олон улсын сансрын төв дээр очоод байна
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал боллоо. Хувийн компанийн бүтээсэн сансрын хөлгөөр Америкийн нисгэгчдийг
Мэдээллийн алба

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал боллоо. Хувийн компанийн бүтээсэн сансрын хөлгөөр Америкийн нисгэгчдийг олон улсын сансрын төвд хүргэх нислэг амжилттай боллоо. АНУ-ын нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг хөөргөх хөтөлбөр 10 орчим жилийн дараа дахин ийнхүү эхэлж байна. Бямба гарагт Америкийн Флорида мужаас хөөрсөн нисгэгчид олон улсын сансрын станц дээр очоод байна.

Тодруулбал, Америкийн сансрын нисгэгч болох ДагласХёрлей болон Боб Бехнкен нарын суусан Драгон сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай ням гарагт амжилттай холбогдсон байна. Сансрын хөлөг ямар нэгэн нэмэлт тусламж шаардахгүйгээр автоматаар станцтай холбогджээ. Ийнхүү Америкийн сансрын нисгэгчид олон улсын сансрын станц дээр очсоны дараа НАСА агентлаг тэдэнтэй холбогдож, баяр хүргэжээ.
“Фалкон 9” пуужин Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрснөөс хойш 19 цагийн дараа Драгон хөлөг олон улсын сансрын станцтай залгагджээ. АНУ сансрын пуужин, хөлөг үйлдвэрлэх төсөлд хувийн компаниудыг ийнхүү амжилттай татан оролцуулаад байгаа бол ОХУ-ын сансрын технологиос олдог ашиг буурч байна. АНУ цаашид Оросын сансрын хөлгөөр сансрын нисгэгчдээ тээвэрлэх шаардлагагүй болжээ.



















